Кино СайтAI кино · монголоор Нэвтрэх

Үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий зүйл

Кино Сайт нь хэрэглэгчдэд кино, драм үзэх боломж олгох онлайн үйлчилгээ юм. Сайтад бүртгүүлэх, эрх идэвхжүүлэх, контент үзэх нь энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

2. Бүртгэл

Хэрэглэгч утасны дугаараараа бүртгүүлнэ. Нэг хэрэглэгчийн эрхийг олон хүн зэрэг ашиглаж байгаа нь тогтоогдвол эрхийг түдгэлзүүлэх эсвэл цуцлах эрхтэй.

3. Контент ашиглах

Сайтын кино, драм нь зөвхөн хувийн хэрэглээнд зориулагдсан. Хуулбарлах, дахин нийтлэх, худалдах, түрээслэх, олон нийтэд түгээх, зөвшөөрөлгүй татаж авахыг хориглоно.

4. Эрхийн хугацаа ба төлбөр

Эрхийн хугацаа худалдан авсан багцаас хамаарна. Хугацаа дуусвал дахин сунгах боломжтой. Төлбөр амжилттай хийгдэж эрх идэвхжсэн тохиолдолд буцаан олголт хийхгүй.

5. Үйлчилгээний өөрчлөлт

Контентын сан болон үйлчилгээний нөхцөл цаг хугацааны явцад шинэчлэгдэж болно. Тодорхой киног нэмэх, хасах эрхтэй.

6. Холбоо барих

admin@kinositemn.com